Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-21
Магадлалын дугаар 571
Хэргийн индекс 105/2015/0686/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Баасанжавын Зориг
Шүүгдэгч П.Дагвадорж
Зүйл хэсэг 215.1. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар “Сутайн буянт” ХХК-иас 10.525.870 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44-75 тоотод оршин суух Б.Элбэгсайханд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар “Сутайн буянт” ХХК-иас 10.525.870 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44-75 тоотод оршин суух Б.Элбэгсайханд олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийн төлөөлөгч Г.Очир, ялтны өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.