Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-20
Магадлалын дугаар 664
Хэргийн индекс 105/2015/0909/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Очирбатын Чулуунцэцэг
Шүүгдэгч М.Мөнхтэгш, Ц.Лхамсүрэн
Зүйл хэсэг 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
246.1. - Гэмт хэргийг үл мэдээллэх
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
Улсын яллагч П.Нямцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтын “...Ц.Лхамсүрэнг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн...”,

2 дахь заалтын “...Шүүгдэгч Ц.Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар...” гэснийг тус тус хасч,

3 дахь заалтыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан М.Мөнхтэгшийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан М.Мөнхтэгшийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН                                             

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.