Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-20
Магадлалын дугаар 668
Хэргийн индекс 106/2015/0775/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Мөнхөөгийн Пүрэвсүрэн
Шүүгдэгч Д.Жанчивсэмбээ, Р.Баатарцогт
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Чимгээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Жанчивсэмбээ, Р.Баатарцогт нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Д.Жанчивсэмбээд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст, Р.Баатарцогтод хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.