Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-13
Магадлалын дугаар 655
Хэргийн индекс 106/2015/0099/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Очирбатын Чулуунцэцэг
Шүүгдэгч У.Батчулуун, О.Пүрэвдорж, А.Алтангэрэл
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
261.1. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
Улсын яллагч Ж.Энх-Амгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 677 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Батчулуун, О.Пүрэвдорж, А.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 2015260000048 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Дүүргийн 2 дугаар Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол У.Батчулуун, О.Пүрэвдорж, А.Алтангэрэл нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.