Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-13
Магадлалын дугаар 653
Хэргийн индекс 106/2015/0766/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Очирбатын Чулуунцэцэг
Шүүгдэгч Г.Нямдаваа, С.Бат-Ерөөлт, О.Гэрэлт-Од, Б.Азжаргал, Э.Баярбаясгалан, У.Мөнх-Эрдэнэ
Зүйл хэсэг 114.1. - Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ж.Энх-Амгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 683 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Нямдаваа, С.Бат-Ерөөлт, О.Гэрэлт-Од, Б.Азжаргал, Э.Баярбаясгалан, У.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201526010495 дугаартай хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд шилжүүлтэл Г.Нямдаваад урьд авсан цагдан хорих, С.Бат-Ерөөлт, О.Гэрэлт-Од, Б.Азжаргал, Э.Баярбаясгалан, У.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!