Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-31
Магадлалын дугаар 360
Хэргийн индекс 105/2016/0404/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Даваахүүгийн Мөнхтуул
Шүүгдэгч Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “...Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүрийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нар нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус бүр 36 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ  

                                  ШҮҮГЧИД                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Д.МӨНХТУУЛ 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.