Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-31
Магадлалын дугаар 355
Хэргийн индекс 106/2016/0455/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Довдон Очмандах
Шүүгдэгч Т.Хангарьд
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Р.Очирсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 444 дүгээр Шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Бөртэ овогт Туулайхүүгийн Хангарьдыг чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...Бөртэ овогт Туулайхүүгийн Хангарьдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж,  

 

тогтоох хэсэгт “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.Хангарьдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй...”, “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Т.Хангарьдад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтын дагуу түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

 

            тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                            

            2. Т.Хангарьдыг нэн даруй сулласугай.

 

            3. Т.Хангарьд нь 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.