Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-30
Магадлалын дугаар 77
Хэргийн индекс 148/2016/0052/Э
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Ядамсүрэнгийн Туул
Шүүгдэгч Н.Эр-
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Долгион
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.3, 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1. 3 дахь заалтнаас “эрэгтэйчүүдийн” гэснийг хасч;

2. 31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Эр-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэж нэмж  өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.04.19 55 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сэмжидийн Нолхоосүрэн Н.Эрхэмбаатар 215.2.