Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-18
Магадлалын дугаар 00095
Хэргийн индекс 155/2016/0068/Э
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч Б.Энхтүвшин, О.Мөнхтөр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
1551.1. - Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

 

1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг :

 

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнхтөрийг Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг, мөн Б.Энхтүвшинд О.Мөнхтөртэй бүлэглэн 2014 оны 02, 10 дугаар сард “АНУ” болон “Тэнхлэг плаза” худалдааны төвийн цонхоор орж эд зүйл хулгайлсан үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй.

 

            2.Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын Б.Энхтүвшинг ...2 жил 6 сар хорих ялаар... гэснийг  ...Б.Энхтүвшинг 5 сар баривчлах ялаар... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             3.Ялтан Б.Энхтүвшин нь хохирогч О.Амарбулагт 1.977.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

              4.Давж заалдах  шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ  эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.