Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-25
Магадлалын дугаар 00106
Хэргийн индекс 155/2016/0086/Э
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Түндэвийн Энхмаа
Шүүгдэгч С.Гүнчинноров
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Ялтан С.Гүнчинноровын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

 

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газраас С.Гүнчинноровт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 1.200.000 төгрөг үнэ бүхий хөөрөг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай ” гэсэн 1 дэх заалт нэмж

 

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “ 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын ” гэснийг “ 2 /хоёр/ жилийн ” гэж ,

 

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ нийт 1.910.000 төгрөгийн ” гэснийг “ нийт 710.000 төгрөгийн ” гэж “ 1.860.000 төгрөг ” гэснийг “ 660.000 төгрөг” гэж,

 

г/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “ 1,2,3,4,5,6,7,8,” гэсэн дугаарыг “ 2,3,4,5,6,7,8,9,” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.