Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-18
Магадлалын дугаар 00091
Хэргийн индекс 155/2016/0067/Э
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Түндэвийн Энхмаа
Шүүгдэгч Д.Үүрцайх
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Ялтан Д.Үүрцайх, түүний өмгөөлөгч Д.Оюунжаргал нарын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

 

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Үүрцайхыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 6 /зургаа/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж ,

 

б/ Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “ 52.6-д зааснаар ” гэснийг “ 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар ” гэж “ 10 жил 1 сарын ” гэснийг “ 6 жил 9 сарын ” гэж, “ чанга ” гэснийг “ жирийн ” гэж тус тус өөрчилсүгэй. 

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.