Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-04-06
Магадлалын дугаар 00070
Хэргийн индекс 155/2016/0009/Э
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Цэцэгмаа
Шүүгдэгч Б.Пүрэв-Эрдэнэ, Ц.Банзрагч, Б.Лхагвадорж, О.Дашдондов, Н.Ариунсан, Б.Шинэбаяр
Зүйл хэсэг 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
Улсын яллагч Б.Болд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

           - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Б.Шинэбаяр, Н.Ариунсан нарт Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

           - Тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Б.Пүрэв-Эрдэнэ, Ц.Банзрагч, Б.Лхагвадорж, О.Дашдондов нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ялаар шийтгэсүгэй гэж

 

          - Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5 жил 1 сарын хорих ялыг” гэснийг “3 жил 5 сарын хорих ялыг” гэж

             

            - Тогтоох хэсгийн 1, 2, 3,4,7 дугаар заалтуудаас Б.Шинэбаяр, Н.Ариунсан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

             -Тогтоох хэсгийн 5, 7, 8, 9 дугаар заалтуудыг 4, 5, 6, 7 гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Б.Шинэбаяр, Н.Ариунсан нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  хяналтын  шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!