Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-25
Магадлалын дугаар 00107
Хэргийн индекс 155/2015/0084/э
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Батчулууны Сосорбарам
Шүүгдэгч Д.Алтангэрэл
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
181.3. - Танхайрах
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг  “1.Шүүгдэгч Оймууд овогт Даваасамбуугийн  Алтангэрэлийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 3  дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэлийг  4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.” гэж,  3 дахь заалтын дугаарыг  2  гэж, 5, 6, 7, 8 дахь заалтын дугаарыг 3, 4, 5, 6  гэж тус тус өөрчилсүгэй.

 

б/  Шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

2.   Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан Д.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хохирогч Н.Эрдэнэжав нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭЦЭГМАА

 

                       ШҮҮГЧИД                                                       С.УРАНЧИМЭГ

 

                                                                                               Б.СОСОРБАРАМ

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.