Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-11
Магадлалын дугаар 124
Хэргийн индекс 204/2015/0124/э
Шүүх Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Намсрайн Гачмаа
Шүүгдэгч Б.Ойдов
Зүйл хэсэг 091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
Улсын яллагч Т.Мижиддорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4-д  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн;

2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д тус тус зааснаар “Б.Ойдовыг 22 /хорин хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Ойдовт оногдуулсан “22 /хорин хоёр/ жилийн” хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэснийг “18 /арван найман/ жилийн хорих ялыг” гэж,

7 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар Б.Ойдовоос хохирогчийн оршуулахтай холбогдсон гэм хорын хохиролд 7021540 төгрөг гаргуулж гэснийг “6683040 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Энэ магадлалыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүх буюу Монгол улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                               ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

 

                                                                                      Н.ГАЧМАА

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.