Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-10
Магадлалын дугаар 118
Хэргийн индекс 204/2015/0118/э
Шүүх Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Намсрайн Гачмаа
Шүүгдэгч С.Батбаатар
Зүйл хэсэг
Улсын яллагч П.Ганбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний 66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 11 болгон “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар С.Батбаатарыг бусдын 48 тооны адуу хулгайлсан гэх үйлдлээс 44 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

12 болгон “Архангай аймгийн Прокурорын газраас С.Батбаатарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж тус тус нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтыг “…Харуул овгийн Саяннямбуугийн Батбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэснийг “…Харуул овгийн Саяннямбуугийн Батбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэж,

2 дахь заалтыг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаатарыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй…” гэснийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Батбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар шийтгэсүгэй…” гэж,

3 дахь заалтыг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаатарт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй…” гэснийг “…Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар С.Батбаатарт оногдуулсан 6 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Ялтан С.Батбаатар түүний өмгөөлөгч В.Удвал, Б.Алтанчимэг, М.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзвэл хяналтын гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                      ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                                                 

                                                                                            Н.ГАЧМАА

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.