Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-05-04
Магадлалын дугаар 33
Хэргийн индекс 144/2016/0020/э
Шүүх Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Мөнхбаатар, С.Хатанбаатар, С.Ариунаа
Зүйл хэсэг 203.1. - Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Д.Энх-Оргил
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.    Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ хэсэгт: дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:
а. 1 дүгээр заалтын “гэмт хэргийг үйлдсэн” гэснийг “ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж,
б. 2 дугаар заалтын “С.Ариунааг 3 сар 1 хоног баривчлах” гэснийг “ С.Ариунааг хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 9.792.000 /есөн сая долоон зуун наян хоёр мянган/ төгрөгөөр торгож” гэж,
в. 2 дугаар заалтын “35 дугаар зүйлийн 35.4 дэх”, “35 дугаар зүйлийн 35.5 дахь” гэснийг “36 дугаар зүйлийн 36.2 дахь” гэж,
г. 3 дугаар заалтаас “С.Ариунаа” гэснийг хасч,
д. 4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3  дахь хэсэгт зааснаар С.Ариунаагийн цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж тооцон торгох ялын хэмжээг 4.416.000 /дөрвөн сая зургаан зуун найман мянган/ төгрөгөөр тогтоосугай.” гэж нэмж,
е. 6 дугаар заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Ариунаагаас дробинк бууны үнэ болох 150000 / нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Октябрьт олгосугай.” гэж,
ё. 8 дугаар заалтын “ С.Ариунаа” гэснийг хасч,
ж. 11 дүгээр заалтыг “ С.Ариунаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд торгох ялаас ноцтой зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.” гэж,
з. 13 дугаар заалтын “ялтан Ц.Мөнхбаатар, С.Ариунаа, С.Хатанбаатар” гэснийг “С.Ариунаад авсан бусдын батлан даалтад өгөх, Ц.Мөнхбаатар, С.Хатанбаатар” гэж,
и. 8, 9, 10 дугаар заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн” гэж тус тус өөрчилсүгэй.    

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.






   ДАРГАЛАГЧ                                       Т.БЯМБАЖАВ

      ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА   
                                                                                                                      
                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ
                                              
 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.