Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-08-13
Магадлалын дугаар 647
Хэргийн индекс 105/2015/0831/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дарамын Мягмаржав
Шүүгдэгч Т.Баттогтох, Л.Тулга
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Батмөнх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 815 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Баттогтох, Л.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

  

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.