Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-09
Магадлалын дугаар 557
Хэргийн индекс 106/2015/0113/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сосорбурам Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Золжаргал, Б.Баярмаа, А.Уртнасан
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
155.1. - Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
Улсын яллагч М.Машлай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...А.Уртасанад...” гэснийг “...А.Уртнасанд...”, 5 дахь заалтын “...А.Уртнасангийн биечлэн эдлэх 2 жил 2 сар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид...” гэснийг, “...А.Уртнасангийн биечлэн эдлэх 2 жил 2 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид...”, 7 дахь заалтын “...ялтан Б.Золжаргал, Б.Баярмаа нарт хяналт тавихыг харъяалах Цагдаагийн байгууллагад даалгасугай...” гэснийг “...ялтан Б.Золжаргал, Б.Баярмаа нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан А.Уртнасан, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                 

ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНСҮХ

 

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.