Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2016-03-15
Магадлалын дугаар 166
Хэргийн индекс 105/2015/0112/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Дарамын Мягмаржав
Шүүгдэгч М.Цэдэвсүрэн
Зүйл хэсэг 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах
Улсын яллагч Р.Энх-Оюун
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн…” гэснийг “...хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн…” гэж,

2 дахь заалтын “...91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар Махвалын Цэдэвсүрэнд 15 /арван тав/ жил 10 /арав/ хоногийн...” гэснийг “…91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махвалын Цэдэвсүрэнд 10 /арав/ жил 1 /нэг/ сарын...” гэж,

3 дахь заалтын “…15 /арван тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг…” гэснийг “…10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

  

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ 

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.05.03 115 Улсын дээд шүүх Батаагийн Батцэрэн М.Цэдэвсүрэн 091.2.15