Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-16
Магадлалын дугаар 563
Хэргийн индекс 106/2015/0117/э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Сосорбурам Соёмбо-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Ганхуяг
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Б.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Бишээхүүгийн Ганхуягийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Бишээхүүгийн Ганхуягийг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”,

 

5 дахь заалтын “...цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт зааснаар Б.Ганхуягын хойшлуулалгүйгээр цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

                 

                             ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.