Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-08
Дугаар 13
Хэргийн индекс 108/2017/0010/Э
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч Г.Батгэрэл, А.Түмэнцогт
Зүйл хэсэг 215.4. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
220.2. - Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
Улсын яллагч Т.Төмөртулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:                                              

1. Боржигон овогт Гүндсамбуугийн Батгэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон, 

Дэлгэрбуян овогт Аюурын Түмэнцогтыг жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Гүндсамбуугийн Батгэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 5 (тав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял,

Аюурын Түмэнцогтод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Г.Батгэрэлд оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Түмэнцогтод оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Г.Батгэрэл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Буянхишиг, А.Түмэнцогт нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Дашдондовын Энхбаатар”-ын нэр дээрхи 47-52 УБӨ улсын дугаартай, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн №01170593 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Түмэнцогтод олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батгэрэл, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Буянхишиг нараас 2.426.499 (хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга дөрвөн зуун ерэн есөн) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Золжаргалд, 4.318.741 (дөрвөн сая гурван зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхмаад,

шүүгдэгч А.Түмэнцогтоос 3.926.499 (гурван сая есөн зуун хорин зургаан мянга дөрвөн зуун ерэн есөн) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Золжаргалд, 4.318.741 (дөрвөн сая гурван зуун арван найман мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхмаад тус тус олгосугай.

7. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Батгэрэл болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Буянхишиг нараас насанд хүрээгүй хохирогч У.Түмэнхүслэнгийн эмчилгээний зардалд баримтгүйгээр 655.000 төгрөг төлсөн, хохирогч Ө.Халиунаа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, насанд хүрээгүй хохирогч У.Түмэнхүслэн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Г.Батгэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.                                                                                         9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхмаа сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.БАВУУ

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                 Д.ЧИНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.