Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-01-11
Дугаар 04
Хэргийн индекс 108/2017/0005/Э
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дорлигийн Лувсандорж
Шүүгдэгч Х.Сэрекмурат, А.Муханмед, Э.Ган-Эрдэнэ нар
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч С.Эрдэнэбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Янзаган овогт Эрдэнэбатын Ган-Эрдэнэ, Жадик овогт Хуатын Сэрекмурат, Найман овогт Ашимсейтын Муханмед нарыг бүлэглэж,

Жадик овогт Хуатын Сэрекмурат, Найман овогт Ашимсейтын Муханмед нарыг давтан, бүлэглэж, санаатай бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Хуатын Сэрекмурат, Ашимсейтын Муханмед, Эрдэнэбатын Ган-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Х.Сэрекмурат, А.Муханмед, Э.Ган-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Лхагвасүрэн, Г.Ганцацралд нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Х.Сэрекмурат, А.Муханмед, Э.Ган-Эрдэнэ нарт тус бүр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг эцэг, эх Х.Хуат, Н.Баваржина, Г.Бямбасүрэн, Налайх дүүргийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн төв, Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Сэрекмурат, А.Муханмед, Э.Ган-Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАВУУ

                          ШҮҮГЧИД                                          Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                     Д.ЧИНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.