Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-06
Дугаар 11
Хэргийн индекс 108/2016/0028/Э
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дансрангийн Бавуу
Шүүгдэгч А.Отгонбаяр, Б.Батболд нар
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
106.2. - Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
Улсын яллагч Б.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Аюушийн Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Чогсом овогт Батжаргалын Батболдыг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаярыг 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Б.Батболдын хүний их эмчийн албан тушаал эрхлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь зааснаар шүүгдэгч А.Отгонбаярт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаярын урьд цагдан хоригдсон 451 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Б.Батболдыг 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1-д зааснаар Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүний их эмчийн албан тушаал эрхлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай”  хуулийн 5.1-д зааснаар А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD-г хавтаст хэрэгт үргэлжлүүлэн хадгалсугай.

7. Иргэний хуулийн 497, 498, 508 дугаар зүйлүүдийн 497.1, 498.1, 508.1 дэх хэсгүүдэд зааснаар А.Отгонбаяраас 1.087.567 төгрөг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс 1.087.567 төгрөг буюу нийт 2.175.134 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Уртад олгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт нь өмгөөлөгчийн зардал, тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулах баримтуудаа зохих ёсоор бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Батболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.БАВУУ

                                ШҮҮГЧИД                                  Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                   Д.ЧИНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.