Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-01-20
Дугаар 05
Хэргийн индекс 108/2017/0006/Э
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дансрангийн Бавуу
Шүүгдэгч А.Анхбаяр
Зүйл хэсэг 216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч С.Эрдэнэбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтантуулын Анхбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Анхбаярт оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. А.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Алтангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг саарал өнгийн автомашины толины гэр, доторх толь нь хагарсан хавтас, толины суурины жижиг мотор, мөнгөлөг саарал өнгийн хуванцар зүйл, 180073 гэсэн дугаартай толины суурь зэргийг устгаж, 00925834 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 828027 дугаартай жолооны үнэмлэхийг А.Анхбаярт буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Анхбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорьсугай.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАВУУ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.