Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-24
Дугаар 00067
Хэргийн индекс 179/2016/0067/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Д.Мөнхбаяр
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Даваажаргалын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201722000096 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Далайгүжий онход Даваажаргалын Мөнхбаяр, 1992 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн  хамт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн 13-25 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РЛ92110415 дугаар регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөвгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Ц.Батбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөвгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Ц.Батбаярыг зодож бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:  
Шүүгдэгч Д.Мөнхбаяр хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: …2017 оны 1 дүгээр сарын 17-ны орой 24 цагийн орчим би ангийнхаа хоёр найзтайгаа архи уугаад гэр гэрлүүгээ салах гээд явж байхад "Далай ээж" дэлгүүрийн орчим Батбаяр ахтай тааралдсан. Батбаяр ах тухайн үед согтуу байсан. Би Батбаяр ахаас та манай цагаан морийг авсан гэж өөрөө хэлээ биз дээ одоо морио төлж өгөөч гэхэд би тэгж хэлээгүй гэхээр нь миний уур хүрээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод газар унасан. Тэгэхээр нь бие рүү нь 5-6 удаа өшиглөж аваад явсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, 
Хохирогч Ц.Батбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  2017 оны 1 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн орчим би найз нартайгаа архи ууж байгаад салаад Нарлаг дэлгүүр лүү орох гэж байхад дэлгүүрийн үүдэнд Д.Мөнхбаяр гэх залуу согтуу танихгүй залуутай зогсож байхаар нь юу байна гээд дэлгүүр рүү ороход юугаар юу сурав гэхээр нь би юу ч хэлэлгүй орсон.  Тэгээд тамхи худалдаж аваад гарч ирээд явахад араас өшиглөж тийрээд унагаагаад газар унасан хойно толгой руу олон удаа өшиглөсөн цээж нуруу болон зүүн талын хавирга руу олон удаа өшиглөж зодож байхад Дондог хүрч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, 
Гэрч Т.Дэлгэррагчаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: … мөн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн үед намайг гэртээ унтаж байхад эмнэлэгээс сувилагч Бадам эгч утасдаад танай нөхөр хүнд зодуулаад эмнэлэгт ирсэн байна ирж ав гэж хэлсэн. Би охин халуураад гарч чадахгүй байхад манай нөхөр өөрөө ороод ирсэн. Согтуу хоёр нүд нь хавдаж тагларсан, хамар нь шалбарч цус гарсан дээлний энгэр нь урагдаж цус болчихсон орж ирсэн.  Даваа гуйан хүү Мөнхбаярт зодуулсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,  
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Ц.Батбаярын биед гэмтэл тогтоогдлоо. Ц.Батбаярын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар, хамарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь хохирогч Ц.Батбаяртай 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр эвлэрч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримт, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Далайгүжий онход Даваажаргалын Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.    Эрүүгийн 201722000055 тоот хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай. 
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.АРИУНЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.