Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-17
Дугаар 00063
Хэргийн индекс 179/2016/0063/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Г.Гэрэлцогт
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч П.Итгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Г.Гэрэлцогт нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Ганбаатарын Гэрэлцогтод холбогдох эрүүгийн 201722000070 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Ганбаатарын Гэрэлцогт, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 27-10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 97 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар 6 жилийн хорих ялд багтааж бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 11 дүгээр саырн 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РГ89121915 дугаар регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Гэрэлцогт нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Гэрэлцогт нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрүү, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:  
Шүүгдэгч Г.Гэрэлцогтын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … Ариунжаргал хөдөө байдаг төрсөн ах Ариунбатынд аваачиж өгөөд харуулна гэхээр нь би хүүхдээ өгч явуулахгүй өөрөө хүүхдээ харна гэж хэлсэн. Миний өмнөөс чи мэддэг юм уу би мэднэ гэж хэлж маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон. Тэр үед бид хоёр хоёулаа бие биенийхээ үс толгойноосоо зулгаалцаад баруун талын мөр лүү нь гараараа цохиж зодолдсон. Миний үснээс зулгаахаар нь адилхан үснээс нь зулгаасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р хуудас/, 
Хохирогч Ж.Ариунжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  Би хамтран амьдарч байгаа Ганбаатарын Гэрэлцогттой 2013 онд танилцаад 2016 оны 4 сард бага хүү Хэрлэнг төрүүлсэн. Миний том охин Энэрэл манай ээжтэй хамт амьдардаг юм. Миний хувьд Гэрэлцогттой 2016 оны 3 дугаар сараас хойш хамт амьдардаг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Гэрэлцогтод би Бүрэнтогтох сумын эмнэлэгт ажиллахаар боллоо гэж хэлтэл хүүхдийг хэн харах юм заавал тийшээ явж яадаг юм бэ энэ хүүхэд чинь уйлна шүү дээ гээд шууд уурлаад зодсон юм...чи яахаараа тийшээ явдаг юм гээд өшиглөөд толгой руу цохиод дайралдсан зүйлээр шидэж намайг барьж авч орон дээр дарж унагаагаад нүүр лүү олон удаа цохиж нүдсэн. Дараа  нь баруун мөр лүү сандлаар 2-3 удаа цохиод ална тална. хүүхэд авч явж үзээрээ хэрэв чамайг Бүрэнтогтох руу хүүхэд аваад явах юм бол араас чинь очиж ална шүү гэх мэтчилэн дарамталсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, 
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Ариунжаргалын биед гэмтэл тогтоогдлоо. Ж.Ариунжаргалын зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрүү, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Гэрэлцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гэрэлцогт нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/-аар болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Шарнууд овогт Ганбаатарын Гэрэлцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Гэрэлцогтод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.    Эрүүгийн 201722000070 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай. 
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэрэлцогтод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.