Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-10
Дугаар 00056
Хэргийн индекс 179/2016/0056/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Х.Уранбат
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч Х.Уранбат нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Хангайн Уранбатад холбогдох эрүүгийн 201722000055 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хиргис овогт Хангайн Уранбат, 1976 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ИВ76121816 дугаар регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.Уранбат нь 2016 оны 12 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Хөвгөл аймгийн Тариалан сумын төвд эхнэр Х.Хишигбаярыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Уранбат нь 2016 оны 12 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Хөвгөл аймгийн Тариалан сумын төвд эхнэр Х.Хишигбаярыг зодож цээжинд шарх, баруун зулайд үсний халзрал  бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:  
Шүүгдэгч Х.Уранбат хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Тариалан сумын төвд би гадуур архи ууж яваад 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө гэртээ согтуу хариад эхнэртээ чи яахаараа намайг хол ойр юманд явахад архи дарс уугаад хоол ч хийхгүй хүн тайван явуулж болдоггүй юм бэ гэн хэлсэн чинь эхнэр миний урдаас юу яриад байгаа юм гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд уур хүрээд хоёр удаа алгадсан. Тэгээд гарах гэхээр нь үснээс нь татсан...Эхнэр гараад явсан би тэгээд унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, 
Хохирогч Х.Хишигбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  Би 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Цэцэрлэг сумын төвд Батдорж, Төвтан нартай тааралдаад 1 шил архи, 1 том пиво хувааж уусан. Тэгээд намайг гарахгүй бол оройтлоо гэхээр нь би чам шиг гичииний хүүхдээр заалгахгүй гэж хэлсэн. Тэгээд үүнээс болоод бид хоёр маргалдаад намайг Төвтан нүүрэн тус газар гараараа 2 удаа цохьсон юм. Тэгээд би цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-8 дугаар хуудас/, 
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 98 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Хүрэлбаатарын Хишигбаярын биед гэмтэл тогтоогдлоо. Хүрэлбаатарын Хишигбаярын биед цээжинд шарх, баруун зулайд үсний халзрал бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 11 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.Уранбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Уранбат нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Уранбат нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 9.7 см, ажлын хэсгийн урт нь 8.7 см, бариулын нийт урт нь 18.4 см урттай шар иштэй хутгыг устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1.    Шүүгдэгч Хиргис овогт Хангайн Уранбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х.Уранбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 9.7 см, ажлын хэсгийн урт нь 8.7 см, бариулын нийт урт нь 18.4 см урттай шар иштэй хутгыг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.
4.    Эрүүгийн 201722000055 тоот хэрэгт хураагдан ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай. 
5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уранбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.