Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-02-01
Дугаар 00046
Хэргийн индекс 179/2016/0046/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Н.Олдох
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Н.Олдох нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Наранбаатарын Олдоход холбогдох эрүүгийн 201622000745 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өндөр овогт Наранбаатарын Олдох, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РЛ92021317 дугаар регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Олдох нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой согтуугаар эгч Д.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Олдох нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой согтуугаар эгч Д.Буяндэлгэрийг зодож бие махбодид тархи доргилт, баруун зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:  
Шүүгдэгч Н.Олдохын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим болов уу сайн санахгүй байна. Би аавын төрсөн эгч Долгорынд согтуу унтах гэж очиход Долгор эгчийн охин Буяндэлгэр намайг согтуу ирлээ архи уулаа гэж загнахаар нь би урдаас нь хэрэлдэж маргалдсан. Тухайн өдөр нь би найз нартайгаа архи ууж согтсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход миний толгойноос цус гарчихсан хүргэн ах Мөнхбат гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Миний төрсөн ах Бямбачулуун энэ үеэр ирээд намайг салгаж айлд аваачаад унтуулсан. Би Буяндэлгэр эгчийг сандлаар цохисноо мэдэхгүй байна. Өөрөө болохоор намайг цохисон гээд хэлээд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р хуудас/, 
Хохирогч Д.Буяндэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим сумын төвд би гэртээ хүүхдүүдийн хамт байхад ээжийг дүүгийн хүүхэд Н.Олдох согтуу орж ирэхээр нь Олдохыг загнаж чи гэр оронд согтуу ирлээ байнга согтуу байдаг юм гэж загнахад Олдох сандал авч миний толгой руу 1 удаа цохиж, энгэрээс заамдаж цохих гэж занал хийлсэн, нөхрийг гаднаас орж ирэхэд ална шүү гэж хутга барьж дайрсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, 
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 668 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Долгорын Буяндэлгэрийн биед гэмтэл тогтоогдлоо. Долгорын Буяндэлгэрийн биед тархи доргилт, баруун зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Олдоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Олдохыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Олдох нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201622000745 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.