Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-01-24
Дугаар 00036
Хэргийн индекс 179/2016/0036/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо, Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Б.Батзаяа, Ц.Баттулга, Г.Пүрэвбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Л.Отгончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                                                                                     
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг, О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч С.Нямхүү, Л.Коля, Г.Хаянхярваа, М.Манлай, Б.Батхүү, Д.Отгонбаатар, Х.Бямбадорж, Б.Бат-Очир,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Отгонцэцэг, Б.Батдорж, В.Энхболд, Н.Бүрэнчимэг, Б.Амаржаргал, Г.Баярдаваа, Ч.Будхүү, Г.Баянбилэг, Л.Цогтбаяр, 
Хохирогч Б.Амаржаргалын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэв-Очир,
Шүүгдэгч О.Баянмөнх, Б.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Батцогт, М.Лхамгомбо, Ж.Даваажаргал, Б.Ганхөлөг, Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Б.Батзаяа, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарыг оролцуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар О.Баянмөнх, Н.Батцогт, Ж.Даваажаргал нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэн, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М.Лхамгомбо, Б.Эрдэнэбаяр, Б.Ганхөлөг Т.Мөнхбаатар, Д.Хунбаатар, Б.Батзаяа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015000076 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.    Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Мөрөн сумын 2 дугаар багийн 31-18 тоотод оршин суух, урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, хэрэг хариуцах чадвартай, гавьяа шагналгүй, Гавъяат овогт Оросоогийн Баянмөнх Регистрийн дугаар: /РП87010211/,
2.    Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 26-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 онд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хөвсгөл аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай магадлалаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсгийг 145.2 болгон өөрчилж 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 56 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харсүрэгтэн овогт Мөнх-Очирын Лхамгомбо, Регистрийн дугаар: /РЛ85042011/,
3.    Монгол Улсын иргэн,1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Мөрөн сумын 5 дугаар багийн 26-8 тоотод түр оршин суух, урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж , 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Баянжаргалын Ганхөлөг, Регистрийн дугаар: /ЖЖ87110218/,
4.    Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Мөрөн сумын 12 дугаар багийн 3-12 тоотод түр оршин суух урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Жамбаагийн Даваажаргал, Регистрын дугаар: /РП84022051/,
5.    Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-15 тоотод оршин суух, урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Батжаргалын Эрдэнэбаяр, Регистрын дугаар: /РА81120536/,
6.    Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж ахын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багт оршин суудаг, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Эрхэл овогт Нармандахын Батцогт, Регистрын дугаар: /РА92020819/,
7.    Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Улаан-уул сумын Тоом багт оршин суух, урд ял шийтгэлгүй бие эрүүл, хэрэг хариуцах чавдартай Шарнууд овогт Батхүүгийн Адъяасүрэн, Регистрын дугаар: /РН83101871/,
8.    Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эцэг, эх, эгч, ах дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багт оршин суух, урд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,  Шар гэвш овогт Бямбасүрэнгийн Батзаяа, Регистрийн дугаар: /РК93082031/, 
9.    Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 32-10 тоотод түр оршин суух, урд 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Өндөр овогт Дашцэрэнгийн Хунбаатар, Регистрийн дугаар: /РН92072211/,
10.    Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 47-10 тоотод түр оршин суух, урд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Хар сүрэгтэн овогт Тогтохын Мөнхбаатар, Регистрийн дугаар: /РЛ87102537/,
11.    Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Хөвсгөл аймаг Арбулаг сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Анч овогт Гэрэлнямын Пүрэвбат, Регистрийн дугаар: /РД95083116/,
12.    Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 13 дугаар багийн 09-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2009 оны 10 дугаар 20-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ял хасагдаж 2011 оны 03 дугаар 22-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар 6 cap 12 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Цогтбаярын Баттулга, Регистрийн дугаар: /РЮ90080611/,
           
1.    Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь:
-    2014 оны 07 дугаар сарын 20-ны орчим Улаан-Уул сумын нутаг Хурганы тал гэх газарт байх иргэн Нансалмаагийн гэрээс 3 ширхэг мөнгөн хазаарыг хулгайлан авч 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 
-    2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг яллагдагч О.Баянмөнх, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай зохион байгуулалтайгаар, бүлэглэн, машин механизм ашиглан, хулгайлан авч 23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 
2.    Шүүгдэгч М.Лхамгомбо нь:
- Ялтай байх хугацаандаа буюу 2015 оны 01 сарын 27-28-нд шилжих шөнө яллагдагч У.Самданшаравтай бүлэглэн машин механизм ашиглан Мөрөн сумын хойд тал Дулааны ар гэх газраас хохирогч Д.Батбаярын 22 тооны адууг хулгайлан авч 12.490.000 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Н.Батцогттой бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шарыг хулгайлан авч 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч  Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын -Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адууг хулгайлан авч 2.500.000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
3.    Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь:
     - Шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхрийг хулгайлан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн тусгайлан хэрэглэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адууг хулгайлан авч 3.000.000 / гурван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
4.  Шүүгдэгч О.Баянмөнх нь:
- Шүүгдэгч Б.Адъяасүрэн, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хулгайлан авч 23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24- 25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг хулгайлан авч 3.200.000/ гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Ганхөлөг, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлан авч 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Ганхөлөгтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Б.Ганхуягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлан авч 1.500.000/ нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Ганхөлөг, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан Нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлан авч 3.750.000/гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлан авч 5.250.000/ таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лхагвадоржийн 4 тооны адууг хулгайлан 2.600.000 /хоёр сая зургаан зуу/ мянган төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-  2014 оны 06 дугаар сарын 14-16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас хохирогч Б.Даваахүүгийн бэлчээрт байсан 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,
-Бүрэнтогтох сум, Цагаан-Уул сумын хил залгаа нутгаас машин механизм ашиглан хохирогч Л.Дашдаваагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
-Шүүгдэгч Б.Нямжаргал, Н.Батцогт, Ж.Даваажаргал, Ц.Баттулга, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлан авч 12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Нямжаргал, Н.Батцогт нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 23- 24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- Мөн уг морьтой хамт хохирогч Д.Дэлгэрмаагийн цавьдар зүсмийн гүүг хулгайлан авч 650.000/ зургаан зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Нямжаргал, Н.Батцогт нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 24-25- нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Г.Пүрэвбат, Ц.Баттулга, Б.Ганхөлөг нартай бүлэглэн 2015 оны 01 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн мотоцикл, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлан авч 3.000.000 /гурван сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан
Шүүгдэгч Б.Батзаяа, Д.Хунбаатар  нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан.
5.    Шүүгдэгч Б.Ганхөлөг нь: 
- Ганцаараа 2015 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 01-02 цагийн орчимд Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ц.Үнэнбуянгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклыг машин механизм хэрэглэн хулгайлж 750.000/ долоон зуун тавин мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Ц.Баттулга нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2014 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлан авч 3.200.000/ гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
 -Шүүгдэгч О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлан авч 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнхтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Б.Ганхуягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлан авч 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Ц.Баттулга, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн мотоцикл, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклуудыг хулгайлан авч 3.000.000 /гурван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Н.Батцогт нь:
- Шүүгдэгч М.Лхамгомботой бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шарыг хулгайлан авч 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
-Шүүгдэгч Б.Нямжаргал, Ж.Даваажаргал, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлан авч 12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлан авч 14.250.000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 23- 24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, уг морьтой хамт хохирогч Д.Дэлгэрмаагийн цавьдар зүсмийн гүүг хулгайлан авч 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Нямжаргал, О.Баянмөнх нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 24-25- нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлан авч 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
- Г.Нямжаргалтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Цагаанчулуут гэх газраас хохирогч Х.Бямбадоржийн 90 тооны бог малыг хулгайлан авч 8.560.000 /найман сая таван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
7.    Шүүгдэгч Ж.Даваажаргал нь:
-     2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан- Уул сумын Тоом багийн нутаг дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан яллагдагч Б.Адъяасүрэн, О.Баянмөнх, Г.Мөнхбат, Х.Ганболд нартай зохион байгуулалтайгаар, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлан авч 23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.
-Шүүгдэгч Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 23-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Б.Лхагва-Очирын 3 тооны үхрийг хулгайлан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Мөнхбат, Б.Эрдэнэбаяр нартай бүлэглэн тусгайлан хэрэглэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 26- наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адууг хулгайлан авч 3.000.000 / гурван сая / төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
-Шүүгдэгч Г.Мөнхбат, О.Баянмөнх нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 06 дугаар сарын 14-16-ны орчим Арбулаг сумын Буянт гэх газраас бэлчээрээс 5 эр ямаа, 4 хонь хулгайлан авч 970,0/есөн зуун далан мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Г.Мөнхбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2014 оны 02 дугаар сарын 27-ны орчимд Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн ам Сөртийн хөндий орчмоос хохирогч Ц.Лхагвадоржийн 4 тооны адууг хулгайлан 2.600.000 /хоёр сая зургаан зуу/ мянган төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Цагаан-Уул сум, Бүрэнтогтох сумын залгаа нутгаас хохирогч Л.Дашдаваагийн 3 тооны үхрийг хулгайн авч 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан
-Шүүгдэгч Г.Мөнхбат, Н.Батцогт, Г.Нямжаргал нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Төмөртийн ам гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлан авч 14.250.000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч Б.Нямжаргал, Н.Батцогт, О.Баянмөнх, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлан авч 12.390.000 /арван хоёр сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
8. Шүүгдэгч Бямбасүрэнгийн Батзаяа нь:
- Шүүгдэгч Д.Хунбаатар, Г.Нямжаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морийг хулгайлан авч 1.300.000 /нэг сая гурван зуу/ мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч О.Баянмөнх, Д.Хунбаатар  нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан.
9. Шүүдэгч Дашцэрэнгийн Хунбаатар нь:
- Шүүгдэгч Б.Батзаяа, Г.Мөнхбат, Г.Нямжаргал нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Улааны үзүүр гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэдэндорж нарын 2 тооны морийг хулгайлан авч 1.300.000 /нэг сая гурван зуу/ мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.Батзаяа, Д.Хунбаатар  нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Цацын Оно гэх газраас иргэн М.Манлайгийн 8 тооны адууг хулгайлж 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан.
10. Шүүгдэгч Т.Мөнхбаатар нь яллагдагч М.Лхамгомбо, Г.Пүрэвбат нартай бүлэгтэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын-Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адууг хулгайлан авч 2.500.000 /хоёр сая таван зуу/ мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
11. Шүүгдэгч Гэрэлнямын Пүрэвбат нь:
-  О.Баянмөнх Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлан авч 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Ц.Баттулга нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 /таван сая нзг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх Ц.Баттулга нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлан авч 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний, мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлан авч 5.250.000 / таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан
-Шүүгдэгч Ц.Баттулга, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс иргэн П.Даваадоржийн Мустанг-5 маркийн цагаан өнгийн, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцуклуудыг хулгайлан авч 3.000.000 /гурван сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Ц.Баттулга, Нямка гэгч нартай бүлэглэн 2015 оны 08-р сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5-р багийн нутаг дэвсгэр иргэн Д.Түмэн-Очирын хашааны гадаа байсан Мустанг-5 маркийн ногоон өнгөтэй мотоциклыг хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан,
-2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс, япон машин хулгайлж 8.550.000 /найман сая таван зуун тавь/ мянган төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 09-р сарын 02-оос 2015 оны 09-р сарын 03-нд шилжих шөнө Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаан дотроос Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан
-2015 оны 09-р сарын 02-ны өдөр Нямка гэгчтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашааны үүдэнд байсан Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикл хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан,
-Шүүгдэгч М.Лхамгомбо, Т.Мөнхбаатар нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын -Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 1 тооны адууг хулгайлан авч 2.500.000 /хоёр сая таван зуу/ мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Ганцаараа 2015 оны 03-р сарын 28-наас 2015 оны 03-р сарын 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 33-07 тоот хашаан дотроос П.Гэрэлтуяагийн Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын төвөөс хохирогч Ш.Мөнхтунгалагийн Sanya маркийн ногоон өнгийн мотоциклыг хулгайлан авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- 2015 оны 01 дүгээр сарын 25-ны орой Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч С.Цагаанхүүгийн 50-54 дугаартай Супер Bени маркийн мотоциклыг хулгайлан авч 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүдэгч Ц.Баттулгатай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,
12. Шүүгдэгч Ц.Баттулга нь:
- Шүүгдэгч О.Баянмөнх Б.Ганхөлөг нартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Рашаант сумын 2-р багийн нутаг Дондогийн толгой гэх газраас хохирогч Б.Эрдэнийн 3 тооны шар үхрийг хулгайлан авч 3.200.000/ гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Яллагдагч О.Баянмөнх Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Галбангийн өвөр гэх газраас хохирогч Колягийн 2 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлан авч 2.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Б.Ганхөлөг, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Цагаан-Уул сумын 3-р багийн нутаг Хоолойн өвөр гэх газраас хохирогч Г.Хаянхярваагийн 6 тооны үхрийг тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн машин механизм ашиглан хулгайлж 5.100.000 / таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч О.Баянмөнх, Г.Пүрэвбат нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг Хядагийн рашаан нам дөрөлж гэх газраас тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан хохирогч Д.Сүхээгийн 2 тооны адууг хулгайлан авч 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний, мөн газраас хохирогч Д.Баяновын 4 тооны адууг хулгайлан авч 5.250.000/ таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
-2015 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн төвд байх хашаан дотроос Ч.Амгалангийн 52-16 БУЛ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж 2.800.000 мянган төгрөгний хохирол учруулсан,
- Шүүдэгч Г.Пүрэвбат, Б.Ганхөлөг, О.Баянмөнх нартай бүлэглэн 2015 оны 01 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Соёлын төвийн гаднаас иргэн П.Даваадоржийн мустанг-5 маркийн цагаан өнгийн, Д.Цасчихэрийн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлан авч 3.000.000 /гурван сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-2015 оны 08-р сарын 24-ний өдөр яллагдагч Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5-р багийн нутаг дэвсгэр иргэн Д.Түмэн-Очирын хашааны гадаа байсан Мустанг-5 маркийн ногоон өнгөтэй мотоцикпь хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан,
 -2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 2015 оны 09-р сарын 03-нд шилжих шөнө яллагдагч Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Л.Өлзийтогтохын хашаан дотроос Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 1450,0/нэг сая дөрвөн зуун тавь/ мянган төгрөгийн хохирол учруулсан, 
-2015 оны 09-р сарын 02-ны өдөр яллагдагч Г.Пүрэвбат Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байх иргэн Д.Отгонбаатарын хашааны үүдэнд байсан Мустанг-5 маркийн улбар шар өнгийн мотоцикл хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 09-р сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд байх иргэн С.Бат-Эрдэний хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлж 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө яллагдагч Г.Пүрэвбат, Нямка нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багийн нутаг дэвсгэр Алтрагийн гол Бургастын ам гэх газарт байх иргэн Б.Батхүүгийн өвөлжөөний байшингаас эд зүйлс япон машин хулгайлж 8.550.000 /найман сая таван зуун тавь/ мянган төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч Г.Пүрэвбаттай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.    Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь 2014 оны 07 дугаар сарын 20-ны орчим Улаан-Уул сумын нутаг Хурганы тал гэх газарт байх иргэн Нансалмаагийн гэрээс 3 ширхэг мөнгөн хазаарыг хулгайлан авч 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 
-    2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багийн нутаг дунд Тоомын зоо гэх газраас иргэн Б.Амаржаргалын 28 тооны адууг яллагдагч О.Баянмөнх, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай зохион байгуулалтайгаар, бүлэглэн, машин механизм ашиглан, хулгайлан авч 23.700.000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 
2.    Шүүгдэгч М.Лхамгомбо нь ялтай байх хугацаандаа буюу 2015 оны 01 сарын 27-28-нд шилжих шөнө яллагдагч У.Самданшаравтай бүлэглэн машин механизм ашиглан Мөрөн сумын хойд тал Дулааны ар гэх газраас хохирогч Д.Батбаярын 22 тооны адууг хулгайлан авч 12.490.000 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Н.Батцогттой бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Царын үзүүр гэх газраас хохирогч Ц.Батмягмарын 1 тооны хайнагийн шарыг хулгайлан авч 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч  Т.Мөнхбаатар, Г.Пүрэвбат нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Талын -Ус гэх газраас хохирогч Б.Сэнгээ, М.Манлай нарын 2 тооны адууг хулгайлан авч 2.500.000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
3.    Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Түнэл сумын нутаг Нарангийн энгэр гэх газраас хохирогч Лхагва-Очирын 3 тооны үхрийг хулгайлан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Ж.Даваажаргал, Г.Мөнхбат нартай бүлэглэн тусгайлан хэрэглэсэн багаж зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан 2015 оны 01 дүгээр сар.ын 26-наас 29-ний хооронд Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Далангийн дөрөлж гэх газраас хохирогч С.Нямхүүгийн 4 тооны адууг хулгайлан авч 3.000.000 / гурван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,
4.  Шүүгдэгч О.Баянмөнх нь шүүгдэгч Б.Адъяасүрэн, Г.Мөнхбат, Ж.Даваажаргал, Х.Ганболд нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр Улаан-Уул сумын Тоом багий

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.