Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-08-15
Дугаар 00165
Хэргийн индекс 179/2016/0165/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч О.Н, Б.Т, Б.Ц
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Аадай овогт О-ын Н, Харчин овогт Б-ийн Т, Шуудай овогт Б-ын Ц нарыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн орж хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ц-ийг эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч О.Н-г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т-т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ жилийн хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч О.Н-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т-т оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ жилийн хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч О.Н-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар  тус тус хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар Б.Т, Б.Ц, О.Н нарыг хараа хяналтандаа сайтар байлгаж хүмүүжүүлэх үүргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, хууль ёсны төлөөлөгч нарт  хариуцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүх хорих ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Т, Б.Ц, О.Н нарт анхааруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дуу хураагч камерын хаард, төмөр бахь, 12 сантметрын урттай хугарсан хутга зэргийг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

7. Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т, Б.Ц, О.Н нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.