Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-05-19
Дугаар 17
Хэргийн индекс 141/2016/00025/э
Шүүх Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх
Шүүгч Жамбалын Отгонхишиг
Шүүгдэгч Ү.Лхагважав
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Киргиз овогт Үржинсайханы Лхагважавыг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ү.Лхагважавыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Лхагважавд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Лхагважавын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 800.000 төгрөгийн үнэ бүхий “хүлэг-150” маркийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

          5. Шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Лхагважавд оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ү.Лхагважавын засрал хүмүүжилд хяналт тавихыг түүний оршин сууж байгаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай.

            6. Шүүгдэгч Ү.Лхагважаваас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай, Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      ­Ж.ОТГОНХИШИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.