Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-26
Дугаар 59
Хэргийн индекс 148/2016/0040/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
Шүүгдэгч Магсарын Шарав
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Долгион
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шуудаг овогт Магсарын Шаравыг мөн хуулийн  тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэхь  хэсэгт заасан Хүнийг санаатай алах  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шаравт 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шаравт оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хорих ялыг чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Шаравын 2015 оны 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 165 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 6.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  88-р зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Буянтогтохын өмсөж явсан саарал өнгийн битүү захтай цамц, 1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга, 1 ширхэг,  ягаан өнгийн футболк, 1 ширхэг, саарал өнгийн дээл, 1 ширхэг,  хар хөх өнгийн давуун өмд 1 ширхэг,  саарал өнгийн юүдэнтэй хүрэм, 1 ширхэг,  эрээн саарал өнгийн ноосон өмд, 1 ширхэг,  шар эрээн өнгийн алчуур, 1 ширхэг,  хүрэн өнгийн гутал 1 хос  шүүгдэгч М.Шаравын өмсөж байсан гэх  хөх эрээн өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн  битүү захтай ноосон цамц 1 ширхэг, хар түрүүтэй гутал 1 хосыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  88-р зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж  рентген зураг 8 ширхэг, СДИ 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугцаа дуустал нь хэрэгт нь үлдээсүгэй.

8.Шүүгдэгч М.Шаравт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч  нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.05.30 78 Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ядамсүрэнгийн Туул М.Ша- 091.1.