Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-05
Дугаар 00072
Хэргийн индекс 142/2016/0058/э
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Шараагийн Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Б.Батмөнх
Зүйл хэсэг 100.1. - Тарчлаах
Улсын яллагч Т.Ганзориг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Саахуух овгийн Батчулууны Батмөнхийг хамтран амьдрагч С.Дашхүүг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан хохирогч С.Дашхүүгийн эмнэлэгт үзүүлсэн гэх 7 хуудас баримтыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдсугай.

           5. Хохирогч С.Дашхүү цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

           7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Б.Батмөнхөд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.05.25 00108 Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Батчулууны Сосорбарам Б.Батмөнх 100.1.