Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-01-27
Дугаар 00026
Хэргийн индекс 155/2016/0009/Э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Б.П, Ц.Б, Б.Л, О.Д, Н.А, Б.Ш
Зүйл хэсэг 126.2.4. - насанд хүрээгүй хүнийг;
126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
Улсын яллагч Б.Болд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хавчууд овогт Б-ийн П, Баяд овогт Ц-ын Б, Тайж овогт Б-ийн Л, Урианхад овогт Б-ны Ш, Халиучин овогт О-ын Д, Гүнжин овогт Н-ын А нарыг насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд  тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар Б.П, Ц.Б, Б.Л, О.Д, Н.А, Б.Ш нарыг тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.П, Ц.Б, Б.Л, О.Д, Н.А, Б.Ш нарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус бүрийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Ц.Б, О.Д, Б.Л нарын цагдан хоригдсон 13 хоног, Б.Ш-ын цагдан хоригдсон 8 хоногийг тус, тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.  Эрүүгийн 201522000211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Т.С, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нар нь цаашид  гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П, Ц.Б, Б.Л, О.Д, Н.А, Б.Ш нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.АРИУНЖАРГАЛ

                                                  ШҮҮГЧ                                          Н.НЯМСҮРЭН

                                                  ШҮҮГЧ                                          Т.БАТЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!